
- Улаан хоолойн даралт хэмжих өндөр нягтралт манометр
- Цээж хорсолтын шалтгааныг тодорхойлно
- Залгихад хүндрэлтэй байгаагийн шалтгааныг илрүүлнэ
Аппаратын оношилгоо
Манометр болон 24 цагийн pH мониторинг нь цээж хорсолт буюу улаан хоолойн сөөргөө өвчнийг оношлоход хэрэглэдэг хоёр шинжилгээ юм.

ManoAlpha нь улаан хоолойн хөдөлгөөн болон даралтын өөрчлөлтийг хэмжих өндөр нягтралт (high-resolution) манометр юм. Шинжилгээгээр агшилтын хэмнэл, хүч, уялдаа болон улаан хоолойн доод хавхлагын ажиллагааг үнэлнэ. Энэ нь сөөргөө өвчин, залгилтын эмгэгийг оношлоход чухал ач холбогдолтой.
AlphaFLEX нь улаан хоолойн хүчиллэгийг 24 цагийн турш тасралтгүй хянадаг pH мониторингийн төхөөрөмж юм. Ходоодны хүчил улаан хоолой руу хэр олон удаа, ямар хэмжээгээр буцаж орж буйг энэ шинжилгээгээр үнэлнэ.
Эмнэлгээс өгсөн тусгай зааврыг нэн тэргүүнд мөрдөнө; асуулт байвал 7575-2999.
Шинэчилсэн:
Тоног төхөөрөмж
Холбогдох үйлчилгээ
Уреагийн амьсгалын сорил нь ходоод дахь Хеликобактерийн идэвхтэй халдварыг шалгах арга юм.
Био-цахилгаан эсэргүүцлийн аргаар биеийн ус, өөх, булчин болон эсийн түвшний үзүүлэлтийг хэмжинэ.
Түгээмэл асуулт
Манометр нь улаан хоолойн агшилт, даралтыг, pH хэмжилт нь ходоодны хүчил улаан хоолой руу хэр давтамжтай сөөрч байгааг (24 цагийн турш) хэмждэг. Нимгэн гуурсыг хамраар оруулдаг тул богино хугацаанд эвгүй мэдрэмж төрж болно. Шинжилгээнээс өмнө дор хаяж 6 цаг өлөн байна. Хүчил дарах эмийн талаар эмчийн зааврыг дагана.
Онлайнаар хүсэлт илгээх эсвэл утсаар залгах боломжтой.
Энэхүү мэдээлэл нь эмчийн зөвлөгөөг орлохгүй.