Үндсэн агуулга руу очих

Өвчин, зовиур

Цээж хорсолт

Цээж хорсолт буюу улаан хоолойн сөөргөө өвчний шалтгааныг манометр болон 24 цагийн pH мониторингоор тодорхойлдог.

Манометр нь улаан хоолойн хөдөлгөөн, даралтыг хэмждэг бол pH мониторинг нь ходоодны хүчил улаан хоолой руу хэр давтамжтай сөөрч буйг үнэлдэг.

Шинж тэмдэг

  • Цээж хорсох зовиур байнга илэрдэг
  • Эмчилгээний үр дүн муу, зовиур давтагддаг
  • Ходоод өвдөх, амнаас эвгүй үнэр гарах, хоолны шингэц муудах, дотор муухайрах

Бид юу шалгадаг вэ?

  • Цээж хорсолтын шалтгааныг тодорхойлно
  • Залгихад хүндрэх шалтгааныг илрүүлнэ
  • Сөөргөө өвчний оношийг баталгаажуулна
  • Ходоодны хүчил улаан хоолой руу хэр давтамжтай, ямар хэмжээгээр сөөрч буйг үнэлнэ
  • Улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэсний үрэвсэл, шархлаа, ургацаг болон бусад өөрчлөлтийг илрүүлнэ
  • Хеликобактерийн идэвхтэй халдвар байгаа эсэхийг шалгана

Яаралтай хандах шинж

Доорх шинжүүдийн аль нэг илэрвэл цаг захиалга хүлээлгүй 103 руу залгах эсвэл ойрын эмнэлгийн яаралтай тусламжид шууд хандана.

  • Цустай эсвэл кофены шаар шиг хар бөөлжих
  • Өтгөнд цус гарах эсвэл хар, давирхай шиг өтгөн гарах
  • Хоол, ус огт залгигдахгүй байх
  • Цээжээр хүчтэй базлах, шахах өвдөлт (гар, эрүү, нуруу руу дамжих), амьсгаадах, хүйтэн хөлрөх — зүрхний шигдээс байж болзошгүй тул даруй 103 руу залгана
  • Ухаан санаа бүдгэрэх, ухаан алдах

Яаралтай бус асуулт (ажлын цагаар): 7575-2999

Ойрын хоногт эмчид үзүүлэх шинж

Яаралтай тусламж шаардахгүй ч доорх шинж илэрвэл 2 долоо хоногийн дотор эмчид үзүүлнэ.

  • Шалтгаангүйгээр турах
  • Аажмаар нэмэгдэх залгих хүндрэл, хоол тээглэх мэдрэмж
  • Удаан үргэлжлэх бөөлжилт
  • Цус багадалт (ядрах, арьс цайх)
  • 55-аас дээш насанд шинээр эхэлсэн цээж хорсолт, ходоодны зовиур

Хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх нөхцөл

Эдгээр нөхцөл хяналтгүй удаан үргэлжлэх тусам эрсдэл нэмэгддэг тул эмчийн хяналтад байх нь чухал.

Улаан хоолой

  • Удаан хугацааны, эмчлэгдээгүй сөөргөө өвчин (Барреттын улаан хоолой үүсэх эрсдэл)
  • Барреттын улаан хоолой
  • Улаан хоолойн эсийн өөрчлөлт

Ходоод

  • Хеликобактерийн халдвар
  • Ходоодны шарх
  • Ходоодны хатингаршил
  • Ходоодны ургацаг

Статистик

Хорт хавдрын нас баралт — Монгол Улс ба дэлхийн дундаж

Хорт хавдар хожуу үе шатанд оношлогдох нь нас баралт өндөр байгаатай холбоотой.

Хорт хавдрын нас баралт — Монгол Улс ба дэлхийн дундаж (100,000 хүн тутамд)
Хорт хавдрын нас баралт — Монгол Улс ба дэлхийн дундажМонголДэлхийн дундаж
Улаан хоолой — Дунджаас 3.5 дахин өндөр19.95.6
Ходоод — Дунджаас 5 дахин өндөр28.66.1

Эх сурвалж: Global Cancer Observatory (GLOBOCAN), IARC

Холбогдох үйлчилгээ

Энэ зовиурт бид ямар оношилгоо хийдэг вэ?

Тохирох багц

Урьдчилан сэргийлэх багц шинжилгээ

Бүх багцыг харах

Эмчийн үзлэгийн цаг

Энэ зовиураар үзүүлэх цагаа онлайн хүсэлтээр эсвэл утсаар товлох боломжтой.

Энэхүү мэдээлэл нь эмчийн зөвлөгөөг орлохгүй.