
Headway HUBT-20p
Headway · БНХАУ
- Хеликобактерийг амьсгалын дээжээр илрүүлэх аппарат
- Хеликобактерийн идэвхтэй халдвар
- Эмчилгээний дараах үр дүн
Аппаратын оношилгоо
Уреагийн амьсгалын сорил нь ходоод дахь Хеликобактерийн идэвхтэй халдварыг шалгах арга юм.

Шинжилгээг Headway HUBT-20p (БНХАУ) аппаратаар хийдэг.
Шошголсон уреа бүхий капсул уусны дараа амьсгалын дээж авч хэмждэг.
Эмнэлгээс өгсөн тусгай зааврыг нэн тэргүүнд мөрдөнө; асуулт байвал 7575-2999.
Шинэчилсэн:
Тоног төхөөрөмж

Headway · БНХАУ
Холбогдох үйлчилгээ
Манометр болон 24 цагийн pH мониторинг нь цээж хорсолт буюу улаан хоолойн сөөргөө өвчнийг оношлоход хэрэглэдэг хоёр шинжилгээ юм.
Био-цахилгаан эсэргүүцлийн аргаар биеийн ус, өөх, булчин болон эсийн түвшний үзүүлэлтийг хэмжинэ.
Түгээмэл асуулт
Сүүлийн 4 долоо хоногт антибиотик, висмут агуулсан бэлдмэл, сүүлийн 2 долоо хоногт ходоодны хүчил дарах эм (PPI — омепразол зэрэг) хэрэглэсэн бол хариу худал сөрөг гарч болно. Эдгээр эмийг хэрэглэж байгаа бол захиалахдаа эмчид мэдэгдэнэ. Эмийг хэзээ, хэрхэн түр зогсоохыг эмч зөвлөнө; өөрөө зогсоохгүй. Шинжилгээнээс өмнө дор хаяж 6 цаг өлөн байна (бага зэрэг цэвэр ус ууж болно). Сорил 20–30 минут орчим үргэлжилнэ.
«Ходоодоо хамгаалъя» багцад ходоодны дуран, Хеликобактерийн амьсгалын сорил, эмчийн дүгнэлт зөвлөгөө, хоол шим тэжээлийн зөвлөгөө багтана. Үнэ: унтуулгагүй 220,000₮, унтуулгатай 370,000₮.
Онлайнаар хүсэлт илгээх эсвэл утсаар залгах боломжтой.
Энэхүү мэдээлэл нь эмчийн зөвлөгөөг орлохгүй.