Үндсэн агуулга руу очих

Бидний тухай

Хоол боловсруулах эрхтний оношилгоо, эмчилгээний чиглэлийн эмнэлэг

Их Маргад Эмнэлэг зовиуртай эсвэл урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг хүссэн хүн бүрт үйлчилдэг. Эмчийн үзлэг, дуран, аппаратын шинжилгээгээр шалтгааныг тодруулж, эмчилгээ болон түүний дараах хяналтыг хийдэг.

Их Маргад Эмнэлгийн хамт олон

Бид хэн бэ?

Бид Монгол иргэдийн хоол боловсруулах эрхтний эрүүл мэндийг хамгаалж, хүндрэл, хавдрын эрсдэлийг бууруулах зорилгоор нэгдсэн хамт олон юм.

Манай эмнэлэгт ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэс, элэг, цөс, нойр булчирхайн өвчнийг тоног төхөөрөмжийн тусламжтай оношилж, үйлчлүүлэгч бүрт тохирсон эмчилгээг санал болгодог. Бид зөвхөн онош тавиад зогсохгүй, зовиур үүсэх шалтгаанд анхаарч, дахин сэдрэх эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц хандлагаар ажилладаг. Хүн бүртэй чин сэтгэлээсээ харилцаж, хамтдаа үр дүнд хүрэх нь бидний ажлын чухал хэсэг юм.

Орчин үеийн амьдралын хэв маяг, хооллолтын өөрчлөлт, стресс, хөдөлгөөний дутагдал зэрэг нь Монголчуудын дунд эдгээр өвчний тархалт нэмэгдэхэд нөлөөлж байна. Иймд эрүүл хооллож, зөв дадал хэвшүүлэх, өвчин хүндрэхээс өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах соёлыг төлөвшүүлэхэд бид анхаарч ажиллаж байна.

Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны схем: ам, улаан хоолой, ходоод, элэг, цөс, нойр булчирхай, нарийн ба бүдүүн гэдэс

Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо

  1. 1Ам
  2. 2Улаан хоолой
  3. 3Ходоод
  4. 4Элэг
  5. 5Цөс
  6. 6Нойр булчирхай
  7. 7Нарийн гэдэс
  8. 8Бүдүүн, шулуун гэдэс

Бидний тэмүүлэл

Алсын хараа

Монгол хүний хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх цогц тусламж үйлчилгээг үзүүлэх, судалгаа шинжилгээний үндэсний жишиг эмнэлэг болно.

Эрхэм зорилго

Хүн бүрийг хоол боловсруулах эрхтний өвчлөлөөс урьдчилан сэргийлж, амь насыг хамгаалан, эрүүл, чанартай амьдралыг бүтээхэд нь хамт байна.

Үнэт зүйл

Бид юуг эрхэмлэдэг вэ?

  • 01

    Хүн төвтэй багийн соёл

    Үйлчлүүлэгч бүрийг хүндэтгэж, энэрэнгүй харьцан, тэдний хэрэгцээ, хүлээлтэд нийцсэн чанартай, аюулгүй тусламж үйлчилгээ үзүүлнэ. Мөн ажилтнуудын дунд харилцан хүндэтгэл, итгэлцэл, хамтын ажиллагаанд суурилсан багийн соёлыг төлөвшүүлнэ.

  • 02

    Итгэл ба хариуцлага

    Ил тод, ёс зүйтэй, үнэнч үйлчилгээ үзүүлж, богино хугацааны ашгаас илүү үйлчлүүлэгчийн урт хугацааны итгэлийг эрхэмлэнэ. Гаргасан шийдвэр, хийсэн үйлдэл бүрийнхээ үр дагаврыг бүрэн хариуцаж, үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, аюулгүй байдал, тусламжийн чанарыг нэн тэргүүнд тавина.

  • 03

    Мэргэшил ба тасралтгүй хөгжил

    Мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тогтмол дээшлүүлж, үйлчилгээг уялдаа холбоотой хүргэнэ. Ажилтан бүрд оношилгоо, эмчилгээний шинэ арга барил, стандарт, технологийг эзэмших боломж олгож, сургалт, дадлагыг ажлын салшгүй хэсэг гэж үзнэ.

  • 04

    Нотолгоонд суурилсан шийдвэр

    Оношилгоо, эмчилгээний шийдвэрийг шинжлэх ухааны нотолгоо, эмнэлзүйн удирдамж, батлагдсан стандартад үндэслэн үнэн зөв, нарийн гаргана.

  • 05

    Технологи ба хүртээмж

    Оношилгоо, эмчилгээний нарийвчлал, аюулгүй байдал, үр нөлөөг сайжруулахын тулд тоног төхөөрөмж, дижитал шийдэл ашиглана. Монголчууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойроос, тэгш хүртээмжтэй авах нөхцөлийг бүрдүүлнэ.

Хэрэгцээ

Өнөөдөр юу хэрэгтэй байна вэ?

  • Өвдөхөөс өмнө сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг сайжруулах
  • Өвдсөн хүмүүсийг зөв оношилж, хүндрэхээс нь өмнө эмчлэх
  • Монгол орон даяар оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх

Их Маргадын 3 тулгуур багана

  1. 01

    Оношилгоо

    • Аппаратын шинжилгээ
    • Эмчийн үзлэг, зөвлөгөө
    • Нотолгоонд суурилсан онош
  2. 02

    Эмнэлзүйн судалгааны төв

    • Эмч, судлаачдын нэгдэл
    • Эмчилгээний шинэ арга барил бий болгох
  3. 03

    Эмчилгээ ба хяналт

    • Дахилт, хүндрэлээс сэргийлэх хяналт
    • Хоол боловсруулах эрхтний цогц эмчилгээ
    • Хувь хүнд тохируулсан эмчилгээний төлөвлөгөө

Онцлог

Гурван баганын хүрээнд юу хийдэг вэ?

Оношилгоо

  • Эмч, ажилтнууд

    Манай эмч, мэргэжилтнүүд хоол боловсруулах эрхтний чиглэлээр ажилладаг. Үйлчлүүлэгчийн зовиур, шинжилгээний мэдээллийг нарийвчлан үнэлж, өвчний бодит шалтгааныг тодорхойлоход анхаардаг.

  • Оношилгооны тоног төхөөрөмж

    FibroScan-аар элэгний хатуулаг, өөхлөлтийг хэмжиж, өндөр нягтралт манометр, 24 цагийн pH мониторингоор улаан хоолойн даралт, хүчиллэгийг үнэлдэг. Мөн дурангийн хэт авиан (EUS) шинжилгээ хийдэг.

  • Онош тодруулах цогц арга

    Зөвхөн нэг эрхтнийг шинжлээд зогсохгүй, хоол боловсруулах тогтолцоог бүхэлд нь үнэлж, зовиурын шалтгааныг тодруулдаг.

Эмчилгээ ба хяналт

  • Хувь хүнд тохируулсан эмчилгээний шийдэл

    Үйлчлүүлэгчийн зовиур, амьдралын хэв маяг, шинжилгээний үр дүнд үндэслэн эмчилгээг төлөвлөдөг.

  • Эрүүл мэндийн хөтөлбөр

    Эдгэрэлтийг тогтвортой байлгахын тулд эмчилгээтэй уялдуулан хооллолт, хөдөлгөөн, сэтгэлзүйн зөвлөмжийг системтэй хүргэдэг.

  • Эдгэрэлтийг дэмжих хяналт

    Эмчилгээний дараах явц, үр дүнг хянаж, дахилт, хүндрэлээс сэргийлэхэд чиглэсэн дэмжлэг, зөвлөгөөг тогтмол үзүүлдэг.

Эмнэлзүйн судалгааны төв

  • Өвчлөлийн шалтгааныг судлах

    Монголчуудын амьдралын хэв маяг, хооллолт, дадал зуршил хоол боловсруулах эрхтний өвчин үүсэх, даамжрахад хэрхэн нөлөөлдгийг эмнэлзүйн өгөгдөлд тулгуурлан судалдаг.

  • Эмчилгээний шинэ арга барил боловсруулах

    Монгол хүний биеийн онцлог, амьдралын хэмнэлд нийцсэн эмчилгээний арга, эрүүл мэндийн хөтөлбөр боловсруулж, бодит үр дүнг нэмэгдүүлэхэд чиглэдэг.

  • Эмчилгээний үр дүн, урт хугацааны судалгаа

    Эмчилгээний дараах үр дүн, дахилт, амьдралын чанарын өөрчлөлтийг удаан хугацаанд дагаж судалж, тусламжийн чанарыг тасралтгүй сайжруулдаг.

Т.Цэрэнтогтох, Их Маргад Эмнэлгийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал

Тэгшээгийн Цэрэнтогтох Ph.D.

  • Анагаах ухааны доктор (Ph.D.)
  • Их Маргад Эмнэлгийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал

Захирлын мэндчилгээ

Амар байна уу?

Их Маргад Эмнэлэгт итгэл хүлээлгэн, биднийг сонгон үйлчлүүлж буй эрхэм танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Сүүлийн жилүүдэд амьдралын буруу хэв маягтай холбоотойгоор монголчуудын дунд улаан хоолой, ходоод, гэдэс, элэг, цөс, нойр булчирхайн өвчин тасралтгүй нэмэгдсээр байна. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтын түвшингээр Монгол Улс дэлхийд тэргүүлсээр байгаа (GLOBOCAN, IARC) нь бидний нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг болоод байна.

Нас баралт өндөр байгаа нь өвчин ихэвчлэн хожуу шатандаа буюу нэгэнт хүндэрсэн үедээ оношлогдож байгаатай шууд холбоотой. Энэ нь иргэдийн эрт оношлуулж, эмчлүүлэх дадал сул, эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байгааг илтгэх сорилт юм.

Иймээс бид энэ нөхцөл байдлын талаар ярьж, анхаарахаас илүүтэй бодит өөрчлөлт бий болгохын тулд Их Маргад Эмнэлгийг үүсгэн байгуулсан билээ. Бидний зорилго бол иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хоол боловсруулах эрхтний өвчнийг эхэн үед нь зөв оношилж эмчлэх, мөн зөвхөн нэг эрхтнийг бус тогтолцоог бүхэлд нь үнэлж эмчилдэг арга барилыг Монгол орон даяар нутагшуулах юм.

Манай эмнэлэгт энэ чиглэлийн эмч, мэргэжилтнүүд оношилгоо, шинжилгээний тоног төхөөрөмжийн тусламжтай ажиллаж байна.

Бидний ажлын гол утга учир нь өнөөдрийн зовиурыг эмчлэхээс гадна маргаашийн эрүүл амьдралын суурийг та бүхэнтэй хамт тавихад оршино.

Эрүүл маргаашийг хамтдаа бүтээе

Т.Цэрэнтогтох

Захирлын хуудас

Судалгаа

Эмнэлзүйн судалгааны төв

Хеликобактерийн судалгаа

БИЖ хам шинжтэй Монгол хүний Helicobacter pylori-ийн хоруу чанарын генийг ходоодны салстын өөрчлөлттэй харьцуулсан судалгаа

Саам эмчилгээ, мацаг

  • Саам эмчилгээ, мацгийн нөлөөний талаар эмнэлзүйн судалгаа хийгдэж байна.

Бусад

Цээж хорсолт, элэгний өөхлөлт, ходоод, бүдүүн гэдэсний үрэвсэл зэрэг өвчний тархалт, шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл, эмчилгээний үр дүнгийн судалгаа.

Хоол боловсруулах эрхтний өвчлөлийг бууруулахын төлөө хийж буй алхмууд

  1. 01Хеликобактерийн суурь судалгаа
  2. 02«Эрдэнэтийн эрүүл иргэн» ТББ
  3. 03Олон нийтийн сүлжээ — Т.Цэрэнтогтох
  4. 04Их Маргад Эмнэлэг

Эмчилгээ ба хяналт

Үйлчлүүлэгчид тохирсон 21 хоногийн цогц онлайн сургалтын хөтөлбөр

Оролцогч өөрийн зовиур, шинж тэмдэг болон эрүүл амьдралын хэв маягийн талаар системчилсэн мэдлэг, мэдээлэл авна.

  • Эмчийн зөвлөгөө
  • Хоол зүйн сургалт
  • Хөдөлгөөн заслын хичээл
  • Сэтгэлзүйн зөвлөгөө

Эмчилгээний дараах дэмжлэг

  • Богино болон урт хугацааны хяналт
  • Дахин сэдрэх, хүндрэхээс сэргийлэх хувь хүнд тохирсон зөвлөгөө
  • Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ

Баг

Манай хамт олон

Доорх тоо эмчээс бусад ажилтныг хамарна. Эмч нар тус бүрийн мэргэшил, боловсролыг «Эмч нар» хуудсанд танилцуулсан.

  • 6Сувилагч
  • 2Тоног төхөөрөмжийн техникч
  • 6Захиргаа, бүртгэл, үйлчилгээний ажилтан

Статистик

Монгол дахь хорт хавдрын үзүүлэлт

Хорт хавдар хожуу үе шатанд оношлогдох нь нас баралт өндөр байгаатай холбоотой.

  • 58%

    Хорт хавдрын шинэ тохиолдлын дунд хоол боловсруулах эрхтний хорт хавдрын эзлэх хувь

    Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Үндэсний статистикийн хороо (ҮСХ)

  • 4 хүний 1

    Монголд хорт хавдраар нас барж буй хүний харьцаа (дэлхийн дундаж: 7 хүний 1)

    Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Үндэсний статистикийн хороо (ҮСХ)

  • 73.5%

    Хоол боловсруулах эрхтний хорт хавдар хожуу (III–IV) үе шатанд оношлогдсон дундаж хувь (2024)

    Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Үндэсний статистикийн хороо (ҮСХ)

Хорт хавдрын нас баралт — Монгол Улс ба дэлхийн дундаж

Хорт хавдрын нас баралт — Монгол Улс ба дэлхийн дундаж (100,000 хүн тутамд)
Хорт хавдрын нас баралт — Монгол Улс ба дэлхийн дундажМонголДэлхийн дундаж
Бүх хорт хавдар181.5110
Элэг — Дунджаас 10 дахин өндөр84.58.7
Ходоод — Дунджаас 5 дахин өндөр28.66.1
Улаан хоолой — Дунджаас 3.5 дахин өндөр19.95.6

Эх сурвалж: Global Cancer Observatory (GLOBOCAN), IARC

Энэхүү мэдээлэл нь эмчийн зөвлөгөөг орлохгүй.

Түгээмэл асуулт

Эмчийн үзлэг, зөвлөгөө

Цагаа онлайн хүсэлтээр эсвэл утсаар захиалж болно.