Үндсэн агуулга руу очих

Өвчин, зовиур

Өтгөн хаталт

Удаан үргэлжилсэн өтгөн хаталтын шалтгааныг эмчийн үзлэг, бүдүүн гэдэсний дуран, лабораторийн шинжилгээгээр тодорхойлж, ургацаг, үрэвслийг эрт илрүүлнэ.

Дурангийн шинжилгээгээр хоол боловсруулах дээд болон доод замын дотор салстыг шууд харах боломжтой тул оношилгооны өндөр ач холбогдолтой байдаг.

Үүгээр улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэсний үрэвсэл, шархлаа, ургацаг болон бусад өөрчлөлтийг илрүүлэхийн зэрэгцээ зарим ажилбарыг дурангаар хийж болно.

Бид өвчлөлийг нэг эрхтнээр хязгаарлалгүй, тогтолцоог бүхэлд нь үнэлдэг. Ингэснээр онош тодорхойгүй удаан явсан зовиурын бодит шалтгааныг илрүүлж, зөв эмчилгээний суурийг тавьдаг.

Шинж тэмдэг

  • 7 хоногт 3-аас цөөн удаа бие засах
  • Хатуу, бөөн өтгөн гарах
  • Бие засахдаа хүчлэх, бүрэн гараагүй мэдрэмж төрөх
  • Гэдэс дүүрэх, хэвлийгээр эвгүй байх

Бид юу шалгадаг вэ?

  • Бүдүүн, шулуун гэдэс
  • Үрэвсэл, шархлаа, ургацаг, хавдар

Яаралтай хандах шинж

Доорх шинжүүдийн аль нэг илэрвэл цаг захиалга хүлээлгүй 103 руу залгах эсвэл ойрын эмнэлгийн яаралтай тусламжид шууд хандана.

  • Өтгөнөөр их хэмжээгээр цус гарах эсвэл хар, давирхай шиг өтгөн гарах
  • Хүчтэй, тасралтгүй хэвлийн өвдөлт, хэвлий дүүрэх, бөөлжих
  • Хэд хоногийн турш өтгөн, хий огт гарахгүй байх
  • 38°C-аас дээш халуурах эсвэл арьс, нүд шарлах
  • Ухаан санаа бүдгэрэх, хүчтэй сулрах, ухаан алдах

Яаралтай бус асуулт (ажлын цагаар): 7575-2999

Ойрын хоногт эмчид үзүүлэх шинж

Яаралтай тусламж шаардахгүй ч доорх шинж илэрвэл 2 долоо хоногийн дотор эмчид үзүүлнэ.

  • Шалтгаангүйгээр турах
  • Өтгөнд бага хэмжээгээр цус үе үе гарах
  • 50-иас дээш насанд гэдэсний хэвшил шинээр өөрчлөгдөх (өтгөн хатах, суулгах ээлжлэх)
  • Цус багадалт (ядрах, арьс цайх)

Хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх нөхцөл

Эдгээр нөхцөл хяналтгүй удаан үргэлжлэх тусам эрсдэл нэмэгддэг тул эмчийн хяналтад байх нь чухал.

Бүдүүн гэдэс

  • Бүдүүн гэдэсний ургацаг
  • Бүдүүн гэдэсний архаг үрэвсэл
  • Шархлаат колит
  • Бүдүүн гэдэсний эсийн өөрчлөлт

Холбогдох үйлчилгээ

Энэ зовиурт бид ямар оношилгоо хийдэг вэ?

Тохирох багц

Урьдчилан сэргийлэх багц шинжилгээ

Бүх багцыг харах
  • 05

    Ходоод, бүдүүн гэдэсний багц

    • Ходоодны дурантай700,000₮
    • Бүдүүн гэдэсний дурантай890,000₮
    • Ходоод, бүдүүн гэдэсний дурантай1,050,000₮

    Багцад багтсан: Ясны нягт тодорхойлох

Эмчийн үзлэгийн цаг

Энэ зовиураар үзүүлэх цагаа онлайн хүсэлтээр эсвэл утсаар товлох боломжтой.

Энэхүү мэдээлэл нь эмчийн зөвлөгөөг орлохгүй.