Үндсэн агуулга руу очих

Үйлчилгээ

Хоол боловсруулах эрхтний оношилгоо, эмчилгээ

Доорх 5 бүлгээс сонгож, үйлчилгээ бүрийн зориулалт, хэнд тохирох, бэлтгэлийн мэдээллийг дэлгэрэнгүй хуудаснаас нь харна уу.

Амбулаторийн үзлэг

Дурангийн оношилгоо, эмчилгээ

Аппаратын оношилгоо

Дүрс оношилгоо

  • FibroScan — элэгний өөхлөлт, хатуурлын оношилгоо

    Элэгнээс эдийн шинжилгээ (биопси) авалгүй, зүү, зүсэлтгүйгээр хатуурал (фиброз), өөхлөлтийн зэргийг хэмждэг. Үзүүлэлт нь хэмжилтийн дараа шууд гардаг.

  • Хэт авиан оношилгоо

    Шинжилгээг Mindray Resona i9 аппаратаар хийдэг. Цацраг ашигладаггүй.

  • Дижитал рентген оношилгоо

    Зургийг хальсанд бус дижитал мэдрэгчээр шууд авдаг.

  • Ясны нягт тодорхойлох шинжилгээ

    Өсгийн ясны хэт авиан хэмжилт нь яс сийрэгжилтийн эрсдэлийг урьдчилан илрүүлэх (скрининг) арга юм. Эрсдэл өндөр гарвал оношийг баталгаажуулахын тулд эмч DXA (рентген) хэмжилт зөвлөж болно.

Лабораторийн оношилгоо

Лабораторийн түнш

Онош лаборатори

Лабораторийн шинжилгээг ISO 15189 стандартаар итгэмжлэгдсэн Онош лабораторитой хамтран хийдэг. Тус лаборатори өөрийн мэдээллээр 7 чиглэлийн, 250 орчим нэр төрлийн шинжилгээ хийдэг.

Чанарын стандарт
ISO 15189
Шинжилгээний чиглэл
7
Нэр төрлийн шинжилгээ
250 орчим
  • Гематологийн шинжилгээ
  • Клиник хими
  • Биохими
  • Молекул биологи-RT PCR
  • Цитологи
  • Микробиологи
  • Иммунологи

Аль шинжилгээ тохирохоо мэдэхгүй байна уу?

Үзлэгийн үеэр эмч зовиурыг тань үнэлж, шаардлагатай шинжилгээг зөвлөнө.