Үндсэн агуулга руу очих
Тэгшээгийн Цэрэнтогтох, Ph.D. — Их Маргад Эмнэлгийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал

Танилцуулга

Тэгшээгийн Цэрэнтогтох

  • Анагаах ухааны доктор (Ph.D.)
  • Их Маргад Эмнэлгийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал

Захирлын мэндчилгээ

Амар байна уу?

Их Маргад Эмнэлэгт итгэл хүлээлгэн, биднийг сонгон үйлчлүүлж буй эрхэм танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Сүүлийн жилүүдэд амьдралын буруу хэв маягтай холбоотойгоор монголчуудын дунд улаан хоолой, ходоод, гэдэс, элэг, цөс, нойр булчирхайн өвчин тасралтгүй нэмэгдсээр байна. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтын түвшингээр Монгол Улс дэлхийд тэргүүлсээр байгаа (GLOBOCAN, IARC) нь бидний нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг болоод байна.

Нас баралт өндөр байгаа нь өвчин ихэвчлэн хожуу шатандаа буюу нэгэнт хүндэрсэн үедээ оношлогдож байгаатай шууд холбоотой. Энэ нь иргэдийн эрт оношлуулж, эмчлүүлэх дадал сул, эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байгааг илтгэх сорилт юм.

Иймээс бид энэ нөхцөл байдлын талаар ярьж, анхаарахаас илүүтэй бодит өөрчлөлт бий болгохын тулд Их Маргад Эмнэлгийг үүсгэн байгуулсан билээ. Бидний зорилго бол иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хоол боловсруулах эрхтний өвчнийг эхэн үед нь зөв оношилж эмчлэх, мөн зөвхөн нэг эрхтнийг бус тогтолцоог бүхэлд нь үнэлж эмчилдэг арга барилыг Монгол орон даяар нутагшуулах юм.

Манай эмнэлэгт энэ чиглэлийн эмч, мэргэжилтнүүд оношилгоо, шинжилгээний тоног төхөөрөмжийн тусламжтай ажиллаж байна.

Бидний ажлын гол утга учир нь өнөөдрийн зовиурыг эмчлэхээс гадна маргаашийн эрүүл амьдралын суурийг та бүхэнтэй хамт тавихад оршино.

Эрүүл маргаашийг хамтдаа бүтээе

Т.Цэрэнтогтох, Ph.D.

Судалгаа

Эмнэлзүйн судалгааны төв

Хеликобактерийн судалгаа

БИЖ хам шинжтэй Монгол хүний Helicobacter pylori-ийн хоруу чанарын генийг ходоодны салстын өөрчлөлттэй харьцуулсан судалгаа

Саам эмчилгээ, мацаг

  • Саам эмчилгээ, мацгийн нөлөөний талаар эмнэлзүйн судалгаа хийгдэж байна.

Бусад

Цээж хорсолт, элэгний өөхлөлт, ходоод, бүдүүн гэдэсний үрэвсэл зэрэг өвчний тархалт, шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл, эмчилгээний үр дүнгийн судалгаа.

Хоол боловсруулах эрхтний өвчлөлийг бууруулахын төлөө хийж буй алхмууд

  1. 01Хеликобактерийн суурь судалгаа
  2. 02«Эрдэнэтийн эрүүл иргэн» ТББ
  3. 03Олон нийтийн сүлжээ — Т.Цэрэнтогтох
  4. 04Их Маргад Эмнэлэг

Эмчилгээ ба хяналт

Үйлчлүүлэгчид тохирсон 21 хоногийн цогц онлайн сургалтын хөтөлбөр

Оролцогч өөрийн зовиур, шинж тэмдэг болон эрүүл амьдралын хэв маягийн талаар системчилсэн мэдлэг, мэдээлэл авна.

  • Эмчийн зөвлөгөө
  • Хоол зүйн сургалт
  • Хөдөлгөөн заслын хичээл
  • Сэтгэлзүйн зөвлөгөө

Эмчилгээний дараах дэмжлэг

  • Богино болон урт хугацааны хяналт
  • Дахин сэдрэх, хүндрэхээс сэргийлэх хувь хүнд тохирсон зөвлөгөө
  • Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ

Бидний ажлын гол утга учир нь өнөөдрийн зовиурыг эмчлэхээс гадна маргаашийн эрүүл амьдралын суурийг та бүхэнтэй хамт тавихад оршино.

Тэгшээгийн Цэрэнтогтох

Анагаах ухааны доктор (Ph.D.) · Их Маргад Эмнэлгийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал

Манай эмч нарын үзлэг, зөвлөгөө

Эмч бүрийн танилцуулгыг «Эмч нар» хуудаснаас үзээд цагаа онлайн хүсэлтээр эсвэл утсаар захиалах боломжтой.