Үндсэн агуулга руу очих

Дүрс оношилгоо

FibroScan — элэгний өөхлөлт, хатуурлын оношилгоо

Элэгнээс эдийн шинжилгээ (биопси) авалгүй, зүү, зүсэлтгүйгээр хатуурал (фиброз), өөхлөлтийн зэргийг хэмждэг. Үзүүлэлт нь хэмжилтийн дараа шууд гардаг.

FibroScan — элэгний өөхлөлт, хатуурлын оношилгоо — Их Маргад Эмнэлэг

Элэгний өөхлөлт болон хатуурал нь эхэн үедээ шинж тэмдэг багатай, удаан хугацаанд далд явагддаг. Харин хожуу шатанд элэгний хатуурал, хавдар зэрэг хүндрэлд хүргэх эрсдэлтэй.

FibroScan нь элэгний эдийн уян хатан чанарыг хэмжих зарчмаар ажилладаг тул өвчний явцыг эрт үед нь илрүүлэх боломжтой.

Элэгний өөхлөлт, хатуурлын зэргийг элэгнээс эдийн шинжилгээ авах аргаар тодорхойлж болох ч энэ нь өвдөлт, цус алдалт, халдварын тодорхой эрсдэл дагуулдаг.

Манай FibroScan аппарат илүүдэл жинтэй хүнд тохирох мэдрэгчтэй тул ийм хүнд ч ихэнх тохиолдолд хэмжилт хийх боломжтой. Хэмжилт амжилттай болох эсэх нь биеийн бүтцээс хамаарна.

Шинжилгээний ач холбогдол

  • Элэгний өвчнийг эрт үед илрүүлнэ
  • Өвчний явцыг хянана
  • Эмчилгээний үр дүнг үнэлнэ
  • Эрсдэлтэй бүлгийн хүмүүсийн урьдчилан сэргийлэх хяналтад хэрэглэнэ

Хэнд тохиромжтой вэ?

  • Элэгний өөхлөлттэй гэж оношлогдсон
  • Илүүдэл жин, таргалалттай
  • Чихрийн шижин, бодисын солилцооны хам шинжтэй
  • Согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг
  • Элэгний В, С вирустай

Бэлтгэлийн дэлгэрэнгүй заавар

Шинжилгээний өмнө

  • Өлөн байхаас өөр тусгай бэлтгэл шаардахгүй. Элэгний өмнөх шинжилгээний хариугаа авчирвал эмч харьцуулж үзэх боломжтой.
  • Зүрхний аппарат (пейсмейкер) зэрэг суулгац төхөөрөмжтэй, жирэмсэн эсвэл хэвлий томорч хавагнасан бол цаг захиалахдаа урьдчилан мэдэгдэнэ.
  • Чихрийн шижингийн эм, инсулин хэрэглэдэг бол өлөн байх өдөр ямар тунгаар хэрэглэхийг цаг захиалахдаа эмчээс урьдчилан асууна — эмчийн зааваргүйгээр эмээ зогсоохгүй, тунг өөрчлөхгүй. Боломжтой бол өглөөний эрт цаг сонгоно. Цусан дахь сахар буурах шинж (чичрэх, хөлрөх, толгой эргэх) илэрвэл чихэртэй тунгалаг шингэн ууж, ирэхдээ эмч, сувилагчид мэдэгдэнэ.

Шинжилгээний өдөр

  • Шинжилгээнээс өмнө 3 цаг өлөн байна (хоол хэрэглэхгүй); ус ууж болно.
  • Баруун хавирганы хэсэгт мэдрэгч тавьдаг тул задгай, амархан тайлагддаг хувцас өмсөнө.
  • Шинжилгээ 10–15 минут орчим үргэлжилнэ; арьсанд мэдрэгч тавьж хэмждэг, зүү хэрэглэхгүй.

Авчрах зүйл

  • Иргэний үнэмлэх (эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт)
  • Өмнөх шинжилгээ, дурангийн хариу (байвал)
  • Тогтмол хэрэглэж буй эмийн жагсаалт эсвэл эмийн сав
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр (байвал)

Шинжилгээний дараа

  • Шинжилгээний дараа ердийн хэвээр хооллож, ажлаа үргэлжлүүлж болно.

Түгээмэл асуулт

FibroScan болон хэт авиан шинжилгээ ямар ялгаатай вэ?
FibroScan нь элэгний эдийн хатуурал (фиброз), өөхлөлтийг тоон үзүүлэлтээр хэмждэг бол хэт авиан шинжилгээ элэгний бүтэц, хэлбэрийг дүрслэн харуулдаг. Эмч хоёуланг нь хамт хийлгэхийг зөвлөж болно.

Эмнэлгээс өгсөн тусгай зааврыг нэн тэргүүнд мөрдөнө; асуулт байвал 7575-2999.

Шинэчилсэн:

Тоног төхөөрөмж

Шинжилгээнд ашигладаг аппарат

  • FibroScan аппарат

    FibroScan

    Echosens · Франц

    • Элэгний өөхлөлт, хатуурлыг хэмжих аппарат
    • Элэгний өөхлөлт (steatosis)
    • Элэгний хатуурал (fibrosis, F0–F4 зэрэглэл)

FibroScan — Танилцуулга бичлэг

Холбогдох үйлчилгээ

  • Хэт авиан оношилгоо

    Шинжилгээг Mindray Resona i9 аппаратаар хийдэг. Цацраг ашигладаггүй.

  • Дижитал рентген оношилгоо

    Зургийг хальсанд бус дижитал мэдрэгчээр шууд авдаг.

  • Ясны нягт тодорхойлох шинжилгээ

    Өсгийн ясны хэт авиан хэмжилт нь яс сийрэгжилтийн эрсдэлийг урьдчилан илрүүлэх (скрининг) арга юм. Эрсдэл өндөр гарвал оношийг баталгаажуулахын тулд эмч DXA (рентген) хэмжилт зөвлөж болно.

Түгээмэл асуулт

Энэ үйлчилгээтэй холбоотой асуулт

FibroScan шинжилгээ гэж юу вэ, бэлтгэл хэрэгтэй юу?

FibroScan нь элэгний өөхлөлт, хатуурлын (фиброз) зэргийг арьсан дээр мэдрэгч тавьж, зүсэлт, зүүгүйгээр хэмждэг шинжилгээ юм. Хэмжилтээс өмнө 3 цаг өлөн байна (хоол хэрэглэхгүй; ус ууж болно). Мэдрэгчийг баруун хавирганы хэсэгт тавьдаг тул задгай хувцас өмсвөл тохиромжтой. Хэмжилт 10–15 минут орчим үргэлжилнэ. Зүрхний аппарат (пейсмейкер) зэрэг суулгац төхөөрөмжтэй, жирэмсэн эсвэл хэвлий томорч хавагнасан бол цаг захиалахдаа урьдчилан мэдэгдэнэ.

Элэгний шинжилгээний багц байдаг уу?

«Эрүүл элэг» багцад (220,000₮) хэвлийн хэт авиан, FibroScan, InBody, эмчийн зөвлөгөө багтана. «Элэгний өөхлөлтийн багц» эдгээр дээр зүрхний цахилгаан бичлэг, элэгний вирус, хавдрын маркер зэрэг лабораторийн шинжилгээг нэмсэн хоёр хувилбартай: Багц 1 — 780,000₮ (эрдэс, витамины шинжилгээтэй), Багц 2 — 680,000₮.

Бүх асуулт

Цаг захиалах

Онлайнаар хүсэлт илгээх эсвэл утсаар залгах боломжтой.

Энэхүү мэдээлэл нь эмчийн зөвлөгөөг орлохгүй.